Манай хамт олон нь МҮХАҮ Танхимаас зохион байгуулдаг ОУ-ын үзэсгэлэнгүүдэд тогтмол амжилттай оролцдог бөгөөд
- МУ-ын Засгийн Газар, МҮХАҮТ-ын 2008 оны “Шилдэг өрсөлдөгч-50” аж ахуйн нэгжээр
;
- ҮТЕГ-ын 2009 оны “НАЙДВАРТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ”;
- Үлэмжийн чанар батламжит бүтээгдэхүүнээр “Бамбууш” хэвийн боов 2000 оны “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага” цом өргөмжлөл;
- “Техник Технологи-2004” ОУ-ын үзэсгэлэнгийн “Дэвшилтэт технологитой байгууллага” цом;
- Хүнсчдийн холбооны 2008 оны “Экологийн цэвэр хүнс үйлдвэрлэгч байгууллага”
;
- “Хүндэт өргөмжлөл” Хан-Уул дүүргийн 2011оны “Шилдэг ажил олгогч” салбарт тэргүүлэн “Шилдэг байгууллага” Хүндэт өргөмжлөл,
- МУ-ын Засгийн Газар, МҮХАҮТ-ын 2011 оны “Топ -150”;
- 2012 оны ТОП-50 Өрсөлдөгч 2013 оны “ТОП-100”, аж ахуйн нэгжээр тус тус
;
- 2013 оны “Ажил олгогч эздийн холбоо”-ны Тэргүүний ажил олгогч шагналаар шагнагдаж;
- 2013 оны “Найдвартай татвар төлөгч” байгууллагаар шалгарсан байна.
“ORANGE BAKERY” брэндийг зах зээлд гаргасан нь маш эрэлттэй бүтээгдэхүүн үйлчилгээ болоод байна.
FRENCH BAGEUTTE, MINI BAGEUTTE, PETITTE PEIN зэрэг 30 нэр төрлийн халуун талх, талхан бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг.
Энэхүү бүтээгдэхүүн үйлчилгээ нь “Шарах шүүгээнээс-Шууд хэрэглэгчид” (In store bakery) зарчмаар буюу үйлдвэрт бэлтгэсэн зуурмагийг хөлдүүгээр нь борлуулалтын цэгт хүргэж хэрэглэгчдийн өмнө шарж шууд халуунаар нь борлуулдаг онцлогтой.
“MY FAMILY” брэндээр зах зээлд гаргасан нь хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцэж байгаа билээ.
Мөн Хэрэглэгч хүссэн хэмжээгээрээ худалдан авалт хийж болох Давстай боорцог, Зүсмэл, Савхан, Мушигмал зэрэг 20-нэр төрлийн чанамал бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүр болон супер маркетуудаар худалдаалж байна.