ИДЭХЭД АМТТАЙ, ИДЭЭ ЗАСАХАД ӨНГӨТЭЙ

Та дараах Бамбууш компанийн хэвийн боовны багцуудыг Хан-Уул дүүргийн үйлдвэрийн байр болон үзэсгэлэн худалдаануудаас аваарай. Бамбууш Компани

Үргэлж Шинэ Үргэлж Амттай...

МАНАЙ БҮТЭЭГДХҮҮНҮҮД

Манай компани 1993 онд талх нарийн боов үйлдвэрлэлийн чиглэлээр анхлан байгуулагдсан. MNS 248898, MNS 4578-98 стандартын шаардлагыг хангасан Жигнэмэл буюу хөөмөл, чанамал, давхраат төрлөөр Өрөмтөй цагаан еэвэн, Жимст ,Кроссант, Баялаг, Зочин, Нарийн савхан, Бор еэвэн, Бамбууш хэвийн боов зэрэг нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг билээ. 

Бид Монгол улсын УМХГ-ын харьяа НМХГын Төв лабораторийн шинжилгээгээр улирал тутамд хийлгэдэг. Одоогоор тус үйлдвэр өөрийн эзэмшлийн 1300 м2 талбай бүхий төвийн эрчим хүч, цэвэр бохир, ус сувгийн холболттой, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан үйлдвэрийн байр, мини лаборатори, амралтын өрөө, ажилчдын цайны газар бүхий 3 давхар үйлдвэрлэлийн зориулалтын байранд 100 гаруй ажиллагсадтай, үйлдвэрлэлийн 6 цехэд MNS 2488-98, MNS 4578-98 стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна. 

 Тус үйлдвэрлэл нь нарийн боовны зах зээлийн хэрэгцээний 20 гаруй %-ийг хангаж байна. 

БИДНИЙ ТҮҮХ

Би нөхрийнхөө энэ гурил зуураад сууж байгаа зурганд хайртай. Анх нарийн боовны бизнесээ эхлээд кг-ийн еэвэн хийж байх үед нөхөр минь бүх зүйлээ өөрөө хийдэг байж. Гүндүүгүй зангаараа зургаа авахуулсан хэрэг. Би ичээд авахуулаагүй санагдаж байна. Уг нь зургаа авахуулсан бол дурсгалтай байх байж. Ингээд бичээд сууж байх юм гэж тэр үед хэн санахав дээ.

Бамбууш компанийхаа вэбсайтыг хийж байгаа юм. Компанийхаа түүхийг бичих гээд хуучин зурагнуудаа үзэн, олон жилийн өмнөх буцалж байсан тэр амьдралд буцаад очих мэт....

Ямар ч ажлыг голохгүй хийх хэрэгтэй шүү гэж залуу үеийнхэндээ хэлмээр..... Аливаа зүтгэл талаар өнгөрдөггүй гэдэг дээ. Facebook постоос...

Эхнэр, үүсгэн байгуулагч.

МАНАЙ БАЙРШИЛ

Хан уул Дүүрэг, 3-р хороо
Улаанбаатар 17060
Монгол Улс  

Phone: 7707-4141
Email: info@bambuush.com
Website: www.bambuush.com
Facebook: Bambuush Co. Ltd
Хан уул Дүүрэг, 3-р хороо
Улаанбаатар 17060
Монгол Улс
Phone: 7707-4141
Email: info@bambuush.com
Website: www.bambuush.com
Facebook: Bambuush Co. Ltd
ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа — Баасан
7am — 3pm

Бямба
7am — 1pm
Copyright 1996 - Бамбууш ХХК - All Rights Reserved

Phone: 7707-4141
Email: info@bambuush.com
Facebook: Bambuush Co Ltd
Powered By ClickFunnels.com