Та ketogenic дэглэмийг барихад бэлэн байна уу?
Энэ таны жинг хасаж эрүүл мэндийг чинь сайжруулах болно. Амьдралын стайлаа өөрчлөх нь тийм ч амар зүйл биш, ялангуяа эхэлж байхад.
Маш олон шинэ зүйлд дасан зохицох хэрэгтэй болно. Яваандаа энэ таны хэвийн амьдралын зуршлууд болно. Хэрхэн үүнийг эхлэх вэ? Дараах 3 алхамыг хийх хэрэгтэй:
Юуны өмнө Кето дэглэм гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энгийнээр хэлэх юм бол тослог өндөртэй, цардуул багатай, өөрчлөлт багатай уураг идэх тухай юм. Ингэснээр биеийн өөхөн давхарга шатдаг байна. Кето дэглэм нь биеийн жинг бууруулахаас гадна таны эрүүл мэндийг сайжруулна. Зүрх судасны өвчин, диабит, мартах өвчнүүдэд өртөх магадлал буурна.
Топ 3 зөвөлгөө:
Зөв хүнс хэрэглэх. Цардуул багатай хүнсийг тогтмол хэрэглэх. Үүнд мах, бяслаг, тос, ногоо, самар, авакода
Хэрэглэж болохгүй хүнсэнд будаа, давс, жимс, цардуул өндөртэй ногоонууд орно.
Савласан хүнснээс татгалзан гэртээ хийсэн хоолонд анхаарах хэрэгтэй. Талх, боов, боорцог, мөхөөлдөс хэрэглэж болох ч үүнийг кето маягаар хэрхэн хийхийг сурах хэрэгтэй.
Зөв хэмжээгээр хэрэглэх. Юу идэх нь чухал ч түүнийг хэр хэмжээгээр идэх вэ гэдэг мөн чухал юм. Өөрийн ахицыг долоо хоногоор шалгаж байх ёстой. Macros буюу тослог, цардуул, уургийн хэмжээ таны биед зохистойгоор орж байгааг шалгаж байх хэрэгтэй. Ерөнхий дүрэм гэвэл өдөрт 35гр-аас бага цардуул идэн, тосноос 70%, уурагнаас 25% калори авахыг зорих юм.
Keto flu - д бэлдэх. Кето дэглэм барьж эхлэхэд биед өөрчлөлт орох тул манарах, бие эвгүйрхэх шинж тэмдгүүд илэрэх ч богино хугацаанд үргэлжилнэ. Тиймээс үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Их хэмжээгээр ус уух, sodium. potassium, magnesium нэмэгдүүлэх, MCT бүхий тос ихээр хэрэглэх хэрэгтэй.
Хамгийн чухал нь энэ дэглэм өөрт тань тохирч байгаа эсэхийг ойр ойр шалгаж байгаарай.